В.Путин, Р.Дутерте нар уулзав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛИМА. /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Перугийн нийслэл Лима хотод болсон Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ Дээд хэмжээний уулзалтын үеэр Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзлаа.
Ерөнхийлөгч В.Путин Р.Дутертед хандан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, хоёр улсын харилцааг хөгжүүлэх таатай боломжийг ашиглах болно гэж мэдэгдсэн байна.
Харин Р.Дутерте хариуд нь, В.Путиний удирдах ур чадварыг үнэлж явдгаа илэрхийлээд, түүнтэй уулзах хүсэлтэй байсан гэдгээ дурджээ. Мөн тэрбээр "Өрнөдийн орнууд жижиг, буурай орнууд руу халдаж, сүрдүүлж байна" гэж буруушаасны зэрэгцээ ОХУ болон БНХАУ-тай харилцаагаа сайжруулан өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.
В.Путин Р.Дутертей уулзсанаараа ОХУ "Ази-Номхон далайн бүс нутагт найз нөхөдтэй шүү" гэдгээ АНУ-д харуулах гэж оролдлоо гэж шинжээчид үзэж байна.
Д.Нямтулга