Өлгий дэх шашны сургууль шинэ байртай болно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-20 02:24:10

Баян-Өлгий аймаг дахь ислам шашинтнуудын мүфтият холбоонд харъяалагддаг Билге тегин ЕБС шинэ хичээлийн байраа нэмж байгуулж байна.

Уг холбооны тэргүүн М.Азатхан энэ сургуулийн одоогийн байдлын талаар танилцуулахдаа, Манай сургууль бол тус аймаг дахь шашин, эрдэм боловсролоор хичээллэдэг ганцхан байгууллага юм. Өөрөөр хэлбэл 25 хувьд нь шашны ном судрын хичээлийг авч үздэг. Тавдугаар ангиас дээш сурагчдыг хүлээн авч хичээлэж байгаа. Одоохондоо 300 орчим сурагчтай. Ирэх оноос шинэ хичээлийн байраа нэмж ашиглдалтанд авч нэгдүгээр ангиас сурагч элсүүлэн суралцуулах зорилготой. Саяхан мусульман нийгэмлэгийн санваартан н.Хуанган, Увс аймгийн Улаангом сумын тавдугаар багийн засаг дарга н.Батням бид гурав Турк Улсад очиж Ази, Европын ислам шашинтнуудын ээлжит зөвлөлгөөнд оролцоод ирлээ. Зөвлөлгөөнөөр уламжлалт шашнаас гаднах харгис урсгалуудын эсрэг тэмцэх асуудал нэлээд хөндөгдлөө гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ