Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-29 10:18:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар:

  • Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай,
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай,
  • “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах талаар хэлэлцэж байна.

Мөн Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, “Улаанбаатар смарт карт" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай, нийслэлийн өмчөөс 2024 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах, хасах, нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, хасах, төрийн өмчид шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ