БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог байгуулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны
дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаан
өнөөдөр болно.
Уг хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоонд үндэслэн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулжээ.
Баян-Өлгий аймаг нь 2020 оны орон нутгийн сонгуульд 26 тойрогтой байсан ба тухайн тойргуудаас 39 төлөөлөгч сонгогдсон.
УИХ-аас 2020 онд
баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулиар аймгийн хүн амын тоо нь 90001-ээс дээш бол аймгийн ИТХ-ын
төлөөлөгчийн тоо 41 байхаар хуульчилсан юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар
тус аймгийн хүн амын тоо 116615-т хүрсэн тул хуулийн дагуу ирэх орон нутгийн
сонгуулиар аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдохоор болж байгаа ажээ.