Ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-29 14:08:13

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.


 2024 оны 5 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 5 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ