Б.Обама Европын орнуудын удирдагчидтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Германд хийж буй айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэрбээр Их Британи, Франц, Италийн удирдагчидтай уулзаж, Зүүн Европ, Ойрхи Дорнодын хямралын талаар хэлэлцэнэ.
Өчигдөр Б.Обама Германы Канцлер Ангела Меркельтэй уулзсан билээ. “Өнгөрсөн найман жилийн хугацаанд Б.Обаматай хамгийн ойр байсан түнш бол Ангела Меркель юм” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Өнөөдөр Б.Обама, А.Меркель нар Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой нартай уулзах ажээ. Б.Обама болон түүний Европын түншүүд долдугаар сард Варшав хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, терроризмтой тэмцэх, дүрвэгсдийн хямрал, Сири, Украины мөргөлдөөн болон бусад асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Д.Нямтулга