"Power Lifting-2015" анхдугаар тэмцээн аваргуудаа тодрууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 14:55:54

Сэлэнгэ аймагт анх удаа поверлифтиний буюу хүчтэнүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-ны өдөр боллоо.

Тэмцээнд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Зул”, “Сэлэнгэ” фитнес клубын тамирчид болон цэрэгжсэн байгууллагуудын тамирчид оролцлоо. Тамирчид +85 кг, -85 кг, -75 кг гэсэн жингүүдэд, суулт, шахалт, таталт гэсэн төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Шинэ Бадрах” ХХК ивээн тэтгэж, “Зул” фитнес клуб санаачлан зохион байгуулжээ. Тус анхдугаар тэмцээнийг поверлифтенгийн улсын аваргууд шүүн явууллаа. Тэмцээний -75 кг-ийн жинд “Зул” фитнес клубын тамирчин н.Энхбат суултаар 170, шахалтаар 115, таталтаар 187.5 кг, +85 кг-ийн жинд “Сэлэнгэ Энерго” ОНӨУҮГ-ын тамирчин н.Лхагвадорж суулт 205, шахалт 245, таталт 215 кг өргөж, -85 кг-д “Зул” фитнес клубын тамирчин н.Ганхүлэг суулт 175 кг, шахалт 135 кг, таталт 210 кг-ийг тус тус өргөж тэргүүн байрын эзэд болсон байна. Ингээд багийн нийт дүнгээр тэмцээнийг зохион байгуулагч  “Зул” фитнес клуб тэргүүллээ. Тэмцээнд тэргүүлсэн тамирчдад аваргын цом, бүс, пайз зэргийг олгож, Сэлэнгэ поверлифтины холбоог байгуулахаар боллоо.

      Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ