Афганистан дахь Германы Консулын газар руу халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАБУЛ. /Xinhua/. Афганистаны Мазар-и-Шариф хот дахь Германы Консулын газар руу ачааны машинтай амиа золиослогч этгээд дайрсны улмаас хоёр хүн амь үрэгдсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Консулын газарт буудалцаан болсны дараа хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Эмнэлгийн албаны хүний хэлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагт 23:00 цагийн үед болсон халдлагын үеэр 80 гаруй хүн шархаджээ.
Энэ сарын эхээр Кундуз хотод эвслийн цэргийн хүчин агаараас цохилт өгөн энгийн номхон иргэдийн аминд хүрсний хариуд уг халдлагыг үйлдсэн гэж лалын босогчдын “Талибан” хөдөлгөөн мэдэгдсэн байна.
Кундуз хотод болсон “Талибан”-ы эсрэг явуулсан ажиллагааны үеэр 30 иргэн амиа алдсаны ихэнх нь агаарын цохилтод өртжээ. Уг хэргийг НАТО мөрдөн шалгаж байна.
Г.Доржханд