АТГ-ын албатууд орон нутагт ажиллахаар мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-09 12:18:34

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан орон нутагт ажиллахаар өнөөдөр аян замд мордов.

Тус газрын ажлын хэсгүүд энэ сарын 9-26-ны өдөр 21 аймагт  ажиллахдаа өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх юм. Мөн бизнес эрхлэгчдийн дунд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Тухайн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх юм байна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, иргэдээс төсөөллийн судалгаа авах нь Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн томилолтын бас нэгэн  зорилго гэж АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ