Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрүүдийн асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай, Гадаадаас 2017 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн төслүүд зэрэг нийт 10 асуудал хэлэлцэхээр тогтжээ.
Мөн Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийнэ.
Б.Туул