Мандал суманд 10 хүүхэд тутмын 6 нь жингийн алдагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-08 16:23:17

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгээс “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрж, бойжиж, ирэээдүй маань эрүүл байх болно” гэдэг зарчмаар сургалт зохион байгуулж байна.

Тус сургалтаараа 5, 10 аргачлал буюу жирэмсэн ээжийн заавал хэвшүүлэх 5 зөвлөмж, 0-2 настай ээжүүдэд зориулсан хэвшүүлбэл зохих 10 зөвлөмжийг таниулан, мэдлэг олгосон байна. Мандал сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 10 хүүхэд тутмын 6 нь жингийн алдагдалтай, мөн цусны дутагдалд орсон байгаа аж. Энэхүү байдал нь ээжүүд жирэмсний үедээ 5, 10 аргачлалыг мэддэггүй мөн хэвшүүлдэггүйтэй шууд холбоотой гэж зохион байгуулагчид онцоллоо. Мөн сургалтанд оролцсон 50 гаруй эмэгтэйчүүдийн дийлэнх нь төмрийн бэлдмэл, фолийн хүчлийн ач холбогдол болоод урагт нөлөөлөх хор уршгийг сайтар мэддэггүй байжээ. Энэхүү сургалтынхаа талаар Мандал сумын НЭ-ийн сургалтын арг азүйч Л.Амарпүрэв.”Манай эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн 1000 өдөр арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ маань 5, 10-ын шийдэл гэсэн нэртэйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан сургалт юм. Сургалтаар бид жирэмсэн үедээ эрт хяналтанд орохын ач холбогдол, төмөр фолийн хүчлийн ач холбогдол, мөн нярайн асаргаа сувилгаа, дархлаажуулалт, мөн амьсгалын дээд замын халдвараас сэргийлэх, түүнээс яаж урьдчилан сэргийлэх юм. Мөн цагаан хорхой, гэрийн нөхцөлд шингэн сэлбэх аргын талаар мэдлэг өглөө. Сургалтанд сууж эдгээр мэдээллийг авсан ээжүүд маань мэдээж эрт хяналтанд орж, дархлаажуулалтанд хамрагдана гэдэгт найдаж байгаа. Энэ сургалт маань 5 дахь удаагаа болж байна” хэмээлээ. Энэхүү сургалтаа Дэлхийн Зөн Зүүнхараа ОНХХ-тай хамтран зохион байгуулжээ.

  Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ