Хотынхоо хогийг нийтээр цэвэрлэлээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 11:51:28

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ, аймгийн Захирагчийн ажлын алба, Нийтийн аж ахуй үйлчилгээний газартай хамтарч энэ сарын 17-нд болох Дархан хотын баярын өдрийг угтаж “Намрын нийтийн цэвэрлэгээ”-г энэ сарын есөнд хийлээ.

Цэвэрлэгээнд тус аймгийн төр, хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэдийг оролцуулахаар сум, багийн захиргаа орон нутгийн телевизүүдээр дамжуулж зар түгээжээ. Цэвэрлэгээний хуваарийн дагуу төрийн байгууллагууд багийн захиргаатай хамтарч хариуцсан багийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдийг нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулах ажлыг гүйцэтгэж хяналт тавьсан байна. Цэвэрлэсэн хог, шарилжийг нийтийн зориулалттай орон сууцны хорооллын дундах хогийн саванд хийх бол гэр хорооллын хогийг НААҮГ-ын диспетчирт дуудлага өгч ачуулжээ.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ