Дорноговийнхон 13,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 11:12:00

Хөдөө аж ахуйн салбарынхны  хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг “Намрын ногоон өдрүүд”, “Монгол хүнс-Органик” үзэсгэлэн худалдаанд Дорноговийн хоршоологчид, малчид, тариаланчид амжилттай оролцлоо.

Сайншанд сумын “Далт мөнгөн шанд” ХХК ургамлын гаралтай цайны бүтээгдэхүүн, тавдугаар багийн “Дэлгэр говь” хоршоо цулхирын гурил, сүү цагаан идээ, “Мөнх –Ашиг” хоршоо астрахан сортын тарвас, амтат гуа, Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК нь тарвас, узбекстан сортын амтат гуа, Улаанбадрах сумын “Нутгийн шим” малчны бүлэг ямааны сүүн бүтээгдэхүүн, Сайхандулаан сумын “Хутагтын говийн тэмээчин” хоршоо ингэний сүүн бүтээгдэхүүнээр оролцож бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сурталчилж нийт 13,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Жимс, хүнсний ногооны төрөлд Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК узбекстан сортын амтат гуа шилдэг жимс, жимсгэний  шагнал хүртсэн бол "Шилмэл ингэ"-ний төрөлд  малчин Д.Эрдэнэжаргалын ингэ алтан медаль, малчин Р.Эрдэнэбаатарын ингэ мөнгөн медаль  хүртсэн юм. Төрийн болон төрийн бус байгууллагууд  нийслэл хотноо хамтран зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд  17 аймгийн 200 гаруй аж ахуйн нэгж, 250 гаруй иргэд оролцож 829 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ