Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-11-07 15:15:14

БОАЖЯ, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлж эхлүүлжээ.

Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”  2019 он хүртэл хэрэгжинэ. АХБ-ны Ядуурлыг Бууруулах Японы Сангийн 3 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжих уг төсөл нь Хөвсгөл нуурын орчны таван  сумын иргэдийн амьжиргааг аялал жуулчлалтай холбох, хог хаягдлын менежментийн загвар бий болгох юм.

Хоёрдугаар үе шат буюу “Тогтвортой аялал жуулчлалын хөгжил” зээлийн төсөл АХБ-ны 40 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төслөөр  нуур тойрсон 40 км автозам болон 30 км эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ