БУЛГАН: Жаргалантын зуслан хүүхдүүдээ авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-18 16:46:08

Булган, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүүхдийн "Жаргалант" зуслангийн 1-р ээлжид Булган аймгийн 16 сум, 1 тосгоны нийт 70 орчим хүүхэд хамрагдаж байна. 


Хүүхдийн зуслангийн зуны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн засаг даргын орлогч O.Ундрах, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Наранбаяр болон сагсан бөмбөг, волейболын талбайн тохижилтын 14 сая төгрөгийг шийдсэн тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг "Гэрэлт шинэчлэлт" ХХК-ийн хамт олонд талархаж буйгаа зуслангийн хамт олон илэрхийллээ. 
















Холбоотой мэдээ