Сурагчид амарч, багш нар суралцав

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-11-07 10:02:28

Энэ оны 11 сарын 04-05-ны өдрүүдэд сурагчдын амралтын үеэр Багшийн  хөгжил  сэдэвт  12 цагийн сургалт Ховд аймгийн  ЗДТГ-ын хурлын танхимд болов. Сургалтанд аймгийн төвийн 7 сургууль, 14 цэцэрлэг, 17 сум, Насан туршийн боловсрол төвийн  төлөөлөл  нийт 150 гаруй багш нар хамрагдлаа.

Энэхүү хоёр өдрийн сургалтыг Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Прогресс сургууль  санаачлан зохион байгууллаа. 

Сургалтын гол зорилго нь Багш бие хүний хөгжилд хувь нэмэр оруулах, багшлах онол, арга зүйн өнөөгийн чиг хандлага, багшид тулгамдаж буй зарим асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхэд  чиглэгдлээ.

Тус  сургалтанд МУБИС-ийн багш  С.Эрдэнэцэцэг \PhD\,  С.Батхуяг \ScD\ нар уригдан оролцож  “Боловсролын чанар-Хүүхдийн төлөвшил”, “Сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ- Багшийн хөгжил”, “Багшийн хөгжил- Сургалтын  технологийн шинэчлэл”, “Багш бие хүний төлөвшил”, “Багшийн ёс зүй”,  ”Багшийн хөгжил” зэрэг сэдэвт лекцүүдийг уншлаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ