БУЛГАН: "Хурдан" клубийн сурагчид нисгэгчгүй дроноор түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-30 13:58:23

Булган, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт зохион байгуулсан Дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клубийн сурагчид амжилттай оролцлоо.

 

Сонирхогчдын төрөлд: Н.Тамираа алтан медаль, Т.Энхтөр мөнгөн медаль, М.Мягмаржаргал хүрэл медаль, О.Энххүслэн тусгай байрын шагналыг  дараалан авсан байна.  


Дрон жолоодлогын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд аймаг, нийслэлийн 11 багийн 170 гаруй оролцогч тусгайлан бэлтгэсэн саад бүхий зам дээр дроноо удирдан нисгэж, жолоодлогын авхаалж самбаагаа сорьсон байна.

 

Булган аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клуб улсын хэмжээнд зохион байгуулсан "Дрокон-2025" тэмцээнд 2-р байрт орсон бол "Дроникс-2025" тэмцээнд  тэргүүн байр эзэллээ.


"Хурдан" клубийн гишүүд: Манайх инженер техник сэтгэлгээтэй, технологийн сонирхолтой 100 гаруй гишүүнтэй бөгөөд энэ тэмцээнийг залуучуудын дунд явуулснаараа маш их боломж олгож байна. Бид тэмцээндээ 1 сар гаруй бэлдсэн.  


Энэхүү тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн (дрон) спортыг хөгжүүлэх, техник технологийн салбарт ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, хүүхэд, залуучуудын технологид хандах сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Булган аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан байна. 






Холбоотой мэдээ