Хот, аймаг, сум хоорондын тээврийн үйлчилгээг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
batjargal@montsame.mn
2016-11-04 12:55:08

Энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Дорнод аймгийн нийт нутгаар цас орж хүйтрэх учир өнөөдрөөс маргаашийг дуустал хот, аймаг, сум хоорондын тээврийн үйлчилгээг түр зогсоолоо.

Цас 6-ныг дуустал орно гэсэн урьдчилсан мэдээг аймгийн УЦУОШТ-өөс өгч байна. Аймгийн Онцгой байдлын газраас жолооч нар хальтиргаа гулгаа үүссэн үед анхаарал болгоомжтой зорчиж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, баталгаат зам, гүүр, гарцаар гарах, иргэд, аж ахуй нэгж, байгуулагууд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өчигдөр оройноос малгайлан орж эхэлсэн цас Дорнод аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтоож, одоогоор Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ