Карачи хотод галт тэрэг мөргөлдсөний улмаас 17 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Пакистаны Карачи хотын “Ланди” гэдэг төмөр буудлын буудлын ойролцоо зогсч байсан галт тэргийг өөр нэгэн галт тэрэг ирж мөргөсний улмаас 40 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж тус улсын “Жинна” Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн ажилтнууд “Dawn” сонинд мэдээлжээ.
Өглөөний байдлаар 12 хүн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлж байсан бөгөөд мөргөлдсөн хоёр галт тэргэнд хоёуланд нь зорчигчид байжээ.
Уг осол алдаатай дохио өгсний улмаас болсон байна. Хоёр вагон хажуулдаж унасан бөгөөд бусад вагонуудад ихээхэн хэмжээний эвдрэл учирсан гэж дээрх сонинд бичсэн байна.
Аврах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд амь үрэгдэгсдийн тоо өсөх төлөвтэй байна. Пакистаны Төмөр замын сайд ослын шалтгааныг сайтар мөрдөн шалгах болно гэж мэдэгдлээ.
Х.Сарнай