МУГТ Э.Цэндбаатарын 13 дахь тулааны тов гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-08 12:37:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16 дугаарт эрэмбэтэй МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ.


Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод 13 дахь тулаанаа ирэх долоодугаар сарын 12-нд хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмын өдөр рингэнд гарна. Түүний өрсөлдөгч тодроогүй байгаа бөгөөд зургаадугаар сард албан ёсоор зарлах аж.


Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин Педро Родригестэй хийж, хүнд цохилтоор буулган авсан. Энэ тоглолт Улаанбаатарт хоёр сарын өмнө болсон юм. Ингэхдээ тэр  “Lightweight” буюу 59-61.2 кг жин өгсөж тулалдсан юм.

Холбоотой мэдээ