Хүүхдийн чуулганд 400 орчим төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:10:57

Хөвсгөл аймагт Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэж “Хөгжилд хүүхдийн оролцоо” аймгийн хүүхдийн 8-р чуулганыг зохион байгуулж 400 орчим төлөөлөгч оролцож байна.

Тус аймаг “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүчирхийлэлд өртөж буй хүүхдийг хамгаалах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тус аймаг 45490 гаруй хүүхэдтэй бөгөөд тэдний 17.2 хувь нь ямар нэг өмгөөлөл, хамгаалал шаардсан хүнд нөхцөлд амьдарч байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Түүнчлэн сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртөж байгаа, гэмт хэрэгт холбогдсон, хагас болон бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа зэрэг наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаа цаашид хүүхдүүдийн гэр бүлд нь түшиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг явуулах нь илүү үр дүнтэй гэдгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар чуулганы нээлтэн дээр онцлон хэлж байв.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ