ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ойн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын
тойм
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: Монгол Улсад Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно. Холбогдох утас: 91122828, 88057167
11:00
цагт: Төрийн тусгай албан хаагчдын
нэгдсэн эмнэлгийн ес дэх удаагийн эрдмийн чуулган тус эмнэлэгт болно.
11:30 цагт: Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:30 цагт: Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар Корпорейт төвд мэдээлэл өгнө.
14:00 цагт: “Тендер-хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг
Улаанбаатар зочид буудалд болно. Утас: 99995605
15:00 цагт: Л.Норовсүрэнгийн “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” номын нээлт МУИС-д болно.
-Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд гарна.
-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч
байна.
- “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай
үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг
хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн
байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC
Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо”
үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл
номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг
5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
-Сэлэнгэ аймагт “Тэрбум
мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг
дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын
шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн
6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.