ДОРНОГОВЬ: "Говь нутгийн үзэмж" гэрэл зургийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-04-24 13:07:10

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, аймгийн Музей сургалт судалгааны төвтэй хамтран “Дорнын говийн үзэмж” гэрэл зургийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн долоо хоногийн хугацаатай олны хүртээл болгож байна.


Орон даяар нэгэн хугацаанд уламжлал болгон зохион байгуулж буй Монголын “Гэрэл зургийн долоо хоног” цогц үйл ажиллагаа болох “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор өрнүүлж байгаа долоо хоногийн үзэсгэлэнд эхний удаа говь нутгийн байгаль, онцлогийг харуулсан зургуудыг дэлгэж байгаа бол удаад нь “Хүмүүний аж амьдрал” хөрөг, ахуй соёлын сэдэвчилсэн 80 гаруй зургийн үзэсгэлэнг дэглэнэ.


Мөн “Гэрэл зураг ба аялал жуулчлал”, “Гэрэл зураг ба оюуны өмч”, “Гэрэл зургийн урлаг, уран бүтээлийн үнэ цэн” зэрэг сэдвээр уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй залуу гэрэл зурагчдын “Улсын анхдугаар уралдаан”-ы шалгаруулалт, шагнал гардуулах ёслол “Гэрэл зургийн долоо хоног”-ийн долоо дахь өдөр болох юм.