Мариано Рахой Испанийн Ерөнхий сайдаар дахин томилогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАДРИД. /VOA/. Испанийн парламент Мариано Рахойг Ерөнхий сайдаар дахин томиллоо.
Мариано Рахой нь 12 дугаар сар болон зургадугаар сард болсон бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсан хэдий ч олонх болж чадаагүй Ардын намын дарга билээ. Тус нам эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй бөгөөд улмаар Рахой 10 сарын турш Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байжээ.
Испанийн Ерөнхий сайдыг томилох хугацаа энэ сарын сүүлээр дууссан байна. Хэрвээ Ерөнхий сайдыг сүүлийн хугацаа дуусахаас өмнө сонгохгүй бол парламентыг татан буулгах байсан юм.
Рахойг Ерөнхий сайдаар томилох тухай санал хураалтыг өчигдөр явуулж, гишүүдийн ихэнх нь дэмжсэн байна. Гэвч сөрөг хүчний Социалист нам энэ удаагийн санал хураалтад дэмжихгүй гэж саналаа өгөн, урт хугацааны улс төрийн гацаанаас зайлсхийх хэрэгтэй гэж мэдэгджээ.
ЕХ-ноос шаардаж буй төсвийн алдагдлыг бууруулах зорилготой хэмнэлтийн бодлогыг сөрөг хүчнийхэн эрс эсэргүүцэж байна.
Д.Нямтулга