Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-10-29 09:20:28

  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон  төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар цас орно.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ