Казахстаны тамирчдын гурван алтан медалийг хураажээ

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-10-28 17:35:25

ЛОНДОН./BBC/. Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2012 оны Лондонгийн Олимпын наадамд оролцсон Казахстан улсын гурван эмэгтэй хүндийг өргөгчийн алтан медалийг хураах шийдвэрийг пүрэв гарагт гаргалаа.

Тус хорооны мэдэгдсэнээр, Майя Манеза, Светлана Подобедова нараас авсан сэргээшийн шинжилгээний дээжинд станозолол гэдэг хориотой бодис илэрсэн бол Зульфия Чиншанло-гийн цусанд станозолол болон оксандролон гэдэг бодисууд илэрчээ.

Казахстаны хүндийг өргөгчдийг тойрсон сэргээшийн дуулиан “Рио-2016”-гийн өмнөхөн дэгдсэний улмаас тэд Бразилд очиж чадаагүй юм.  

2012 оны Лондонгийн Олимпын тоглолтод Казахстан улсын тамирчид 7 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль авснаар багийн дүнгээр 12 дугаар байранд бичигджээ. Долоон алтан медалийн дөрвийг нь тус улсын хүндийг өргөгчид авсан байна.

Пүрэв гарагт гаргасан ОУОХ-ны шийдвэрээр ОХУ болон Беларусийн зургаан тамирчны үзүүлсэн амжилтыг мөн хүчингүйд тооцжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ