Нийслэлийн тэргүүний өрхүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНЗДТГ-аас Нийслэлийн тэргүүний 9 өрхийг шалгаруулж, Батламж гардуулав.
Уг арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 1995 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Тэргүүний өрхийг шалгаруулахдаа нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн болон сурлага хөдөлмөр, ажил эрхлэлтээрээ бусдыгаа манлайлсан гэр бүлийг сонгодог байна.
Нийслэлийн тэргүүний өрх гэрээр Баянгол дүүргийн 10-р хороо К.Аксолтан, Хан-Уул дүүргийн 16-р хороо Д.Баатар, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Г.Жаргалсайхан, болон Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо З.Даваажав, Баянзүрх дүүргийн 11-р хороо Б.Доржийн гэр бүл шалгарчээ.
1995 оноос эдүгээг хүртэл нийт 134 өрх шилдгээр шалгарч байв.
Ч.Ариунболд