СЭЛЭНГЭ: Сурагч Н.Онон, багш Б.Уранбилэг нар монгол бичгийн олимпиадын тэргүүн байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол бичгийн олимпиадыг Сэлэнгэ
аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь ЕБС-ийн монгол бичгийн сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, багш, суралцагчдын монгол бичгээ сурч судлах идэвх, оролцоо, хүсэл сонирхлыг өрнүүлэх. Улмаар бичиг соёлоо бахархан дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Олимпиадын 12 дугаар ангийн сурагч, багшийн
ганцаарчилсан төрөлд 29 сурагч, 32 багш оролцож, сурагчдаас Сүхбаатар сумын
ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Н.Онон, багш нараас Сүхбаатар
сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Уранбилэг нар тэргүүн
байрт шалгарсан байна.
Мөн олимпиадын анги нийтийн төрөлд 6-р ангид 24
сургуулийн 24 бүлгийн 635 сурагч, 7 дугаар ангид 23 сургуулийн 23 бүлгийн 575
сурагч, 8 дугаар ангид 24 сургуулийн 24 бүлгийн 646 сурагч, 9 дүгээр ангид 24
сургуулийн 24 бүлгийн 600 сурагч, 12 дугаар ангид 20 сургуулийн 20 бүлгийн 418
сурагч нийт 115 бүлгийн 2874 сурагч оролцсон байна.
Олимпиадын уншлагын төрөлд 10 дугаар ангид 22 сургуулийн 22 бүлгийн 473 сурагч, 11 дүгээр ангид 18 сургуулийн 18 бүлгийн 394 сурагч нийт 40 бүлгийн 867 сурагч оролцжээ.
Монгол хэл бичгийн шалгалтад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч О.Энхжин 800 оноо авч байсан юм.
Тус олимпиадыг зохион байгуулахдаа багш нарыг баг
болгон, танил бус эхээс сурагчдыг уншуулж, аймгийн аварга бүлгүүдийг шалгаруулсан
байна.
Ингээд 10-р ангийн сурагчдаас Сайхан сумын Номгон
тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 10а анги танил бус эхээс уншсан дундаж
үгийн тоо 53.8, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11а
анги танил бус эхээс уншсан дундаж үгийн тоо 66.3 байна.
Мөн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар
сургуулийн 6а анги 13.41 оноо, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр
сургуулийн 7б анги 13.60 оноо, Сайхан сумын Номгон тосгоны ерөнхий боловсролын
сургуулийн 8а анги 13.56 оноо, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар
сургуулийн 9б анги 14.11 оноо, Сайхан сумын Номгон тосгоны ерөнхий боловсролын
сургуулийн 10а анги танил бус эхээс уншсан дундаж үгийн тоо 53.8, Сүхбаатар
сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11а анги танил бус эхээс уншсан
дундаж үгийн тоо 66.3, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн
12в анги 21.86 оноо авсан байна.
Энэхүү амжилттай оролцсон дээрх ангиудын материалыг
улсын олимпиадад оролцуулахаар хүргүүлээд байна.
Сэлэнгэ аймгийн сурагчдаас Монгол хэл бичгийн
шалгалтад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч
О.Энхжин 800 оноо авсан, Монгол бичгийн тэргүүний уншигч уралдаанд Сайхан сумын
Номгон тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Лхагванаран, Сүхбаатар
сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Шинэхүслэн нар 2 жил
дараалан амжилттай оролцсон зэрэг амжилтуудыг үзүүлээд байгаа юм.