Японы шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 21 /NHK/. Японы хөл бөмбөгийн шигшээ баг Бахрейны шигшээг Ази тивийн урьдчилсан шатны тоглолтод хожсоноор ирэх оны ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Ингэснээр “хөх самурай”-нууд ДАШТ-д найм дахь удаагаа оролцох юм.
Сонгон шалгаруулалтын сүүлчийн шатны долоо дахь тоглолт пүрэв гарагт Токиогоос хойд зүгт орших Сайтама хотод болжээ.
Японы шигшээгийн гарааны бүрэлдэхүүнд Испанийн “Real Sociedad” клубийн хагас хамгаалагч Кубо Такэфүша, Английн “Brighton & Hove Albion” багийн Митома Каорү зэрэг од тоглогчид багтсан байна.
Тоглолтын эхний хагаст багууд гоол оруулаагүй бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарч ирсэн Английн “Crystal Palace” клубийн хагас хамгаалагч Камада Дайчи тоглолтын эхний гоолыг хийсэн байна. Тэрбээр тоглолтын 66 дахь минутад Кубогийн дамжуулсан бөмбөгийг хаалганы зүүн булан руу цохиж оруулжээ.
Тоглолтын 87 дахь минутад Кубо зүүн хөлөөрөө цохиж гоолдсоноор япончууд Бахрейныг 2:0-ээр буулган авсан байна
2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ, Канад, Мексикт болно.