ХӨВСГӨЛ: Теле камерын хяналтын дэд төв он гарсаар 1584 зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Теле камерын хяналтын дэд төв ажиллаж байна.
Тус төвд Мөрөн сумын 40 байршилд 135 камерыг холбож инженер техникийн ажилд 24 цагаар хянаж он гарсаар 1584 зөрчил илрүүлж Цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Мөрөн сумаас орох гарах 4 чиглэлд автомашины дугаар танигчийг байршуулж тус төвтэй холбосон байна.
Энэ онд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар теле камерын хяналтын дэд төвийн камерын хяналтын системийг өргөжүүлж сайжруулахад 500 сая төгрөгийг шийдвэрлэн өгч тендер зарласан байна.
Мөрөн суманд энэ онд 17 цэгт 56
камерыг нэмж байршуулж, нийтийн эзэмшлийн газарт бие зассан, хог хаясан, биеэ хянах чадваргүй иргэдийг
камерын тусламжтай илрүүлэх боломж бүрдэх юм.