"ХАС банк" ХК нэгж хувьцаанд 27 төгрөгийн ногдол ашиг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-02-19 13:25:06

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "ХАС банк" ХК өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27 /хорин долоо/ төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. 


Тус банк хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлого хэрэгжүүлж буй. Өнгөрсөн оны эхний хагас жилийн цэвэр ашгаас есдүгээр сарын 10-нд нэгж хувьцаанд 18 /арван найм/ төгрөг хуваарилсан.


Ингэснээрээ 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгаас олгож буй ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 45 /дөчин тав/ төгрөг болсон аж.

Холбоотой мэдээ