Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-17 09:03:01

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад газраар өнөөдөр 8-20 цаг хүртэл багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15-20 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3-2 градус, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.


Нутгийн зүүн хагаст ойрын өдрүүдэд хүйтэн, салхитай байна.

Холбоотой мэдээ