ДОРНОД: Баян-Уул Ульханы авто замыг ирэх жил ашиглалтад хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Уул Ульханыг холбосон авто замыг ирэх жил ашиглалтад оруулснаар аялал жуулчлал, бизнесийн таатай орчин бүрдэнэ.
Энэ оны улсын төсөвт дээрх чиглэлийн хатуу хучилттай замын ажилд 29 тэрбум төгрөг тусгаад байгаа юм. Түүнчлэн Норовлин- Баян-Уул чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна.
Монгол Улсын Засгийн газраас “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн
боомтуудыг төмөр зам, авто замаар холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлж, тээвэр логистикийн
өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит
улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа.
Энэ хүрээнд Чингис
хот-Батноров-Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто замыг
шинээр тавих ажил ийнхүү үргэлжилж байна. Зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн авто
замаар холбогдсоноор ОХУ руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж
бүрдэнэ гэж үзэж байна.