Аравдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-24 09:17:43

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

08.30 цагт ГХЯ-нд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 180 орчим сурагчийн зохион байгуулсан НҮБ-ын жишиг хуралдааны хаалт болно.

09.00 цагт Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” хурлын танхимд МУИС, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран “Бодлогын нөлөөллийн үнэлгээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд” сэдэвт хурал болно.

09.00 цагт "КЕМПИНСКИ" зочид буудлын "Алтай" танхимд ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24-р хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийнэ.

10.00 цагт МҮЭХ-нд "Гэр бүлийн хүчирхийлэл-Ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" цахим судалгааг хийх ажилтнуудад зориулсан сургалт болно.

10.00 цагт Дэрэн компанид "Дэрэн Кап-2016" Олон Улсын футзалын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 99090271, 88118686

10.30 цагт "Шангри Ла" зочид буудлын хурлын танхимд Монгол Улсын Төлбөр тооцооны Үндэсний зөвлөлийн ээлжит XVI хурал болно.

11.00 цагт ХЗДХЯ-нд Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн байрны тулгамдсан асуудал" сэдвээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын 377 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Засгийн газрын 100 хоногт БОАЖ-ын салбарын хийсэн ажлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт СТӨ-нд МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа удахгүй хийх тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт  АТГ улс төрийн нөлөөлөөр шударга бус ажиллаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн хуульч Н.Ариунболд 2016 онд явагдсан ээлжит сонгуулиуд үндсэн хуулийн дагуу явагдсан эсэх талаар мэдээлэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төв

11.00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ