ЗАВХАН: Бага насны хүүхдүүдээ эрт илрүүлэгт хамруулахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-20 14:34:07

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан 18 хүртэлх насны хүүхдийн үзлэг оношилгоо өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 66.3 хувьтай байсан. Он гарсаар 238 хүүхэд эрт илрүүлэгт хамрагджээ.


Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс, орон даяар хийж эхэлсэн.  


Эрт илрүүлэг үзлэг оношилгоогоор 17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон илэрч байгаа өвчлөл нь амны хөндийн эрүүл мэндийн өвчлөл байна. Үүний дараа ходоод, бөөрний өвчлөл байна. 

Өнөөдрийн байдлаар 18 хүртэлх насны иргэдийн үзлэг оношилгоог сум, аймгийн өрхийн эмнэлгүүд өдөр бүр хийж байна. Эрт илрүүлэгт орсноор өвчнийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой юм. Тиймээс иргэдийг бага насны хүүхдүүдээ эрт илрүүлэгтээ идэвхтэй хамруулахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдахаар ирж байгаа иргэнд эмч, сувилагч нар хөтөч хийж дараалал чирэгдэл үүсгэхгүй байдлаар үйлчлэхэд ихэд анхаарч байгаа гэж Завхан аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ