УИХ-ын гишүүд асуулга тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-21 18:47:30

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг нараас Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарт хандан асуулга тавьжээ.

Тодруулбал Т.Аюуртсайхан гишүүнээс Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох, цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой, үр дүн бүхий шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Монголбанкны Ерөнхийлөгчид асуулга тавьсан байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулга нь Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар сэдэвтэй байгаа аж.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулга тавьсныг ирэх долоо хоногт чуулганы хуралдаанд танилцуулах болсон байна. 

Н.Туяа

 

     

Холбоотой мэдээ