"Зугаацуулагч эмэгтэйчүүдэд" мөнгөн тусламж олгож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-21 18:09:40

СӨҮЛ. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийнхны хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүдэд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д Япон болон БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу бэлэн мөнгөний тусламж олгож эхэлжээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын байгуулсан “Нэгтгэл, эдгээлтийн сан” баасан гарагт мэдэгдсэнээр, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн хүмүүст бэлэн мөнгөний тусламж олгож эхэлсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр улсын засгийн газрууд хэлэлцээр байгуулах үед 46 эмэгтэй амьд сэрүүн байсан бөгөөд тэдний 29 нь бэлэн мөнгөний туслалцаа авахаар тохиролцсон гэж тус сан мэдэгдсэн юм.

Японы Засгийн газар тус санд 1 тэрбум иен буюу 10 сая доллар хандивлажээ.

Хүн тус бүрт 100 мянган доллар өгч байна. Хэлэлцээр байгуулахаас өмнө нас барсан эмэгтэйчүүдийн ар гэрийнхэнд 20 мянган доллар өгч байгаа аж.

 Г.Доржханд

Холбоотой мэдээ