Завханы 20 суманд АН олонх болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-21 14:53:29

Завхан аймгийн 24 сумын 115 багт 115 хэсгийн хороо ажиллалаа.

Аймаг, нийслэлийн сонгуулиас 10 дахин их нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас аймгийн сонгуулийн хороонд багагүй ачаалалтай ажиллажээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Завхан аймагт  МАН-аас 435, АН-аас 441, МАХН-аас 11, бие даан нэр дэвшигч 37 хүн өрсөлджээ.

Санал хураалтын дүнгээр

Асгат сумд АН 11, МАН дөрөв,

Баянтэс сумд МАН 11, АН 9, МАХН нэг,

Баянхайрхан сумд АН 11, МАН дөрөв,

Дөрвөлжин сумд АН 13, МАН найм,

Завханмандал сумд АН 11, МАН дөрөв,

Идэр сумд АН 15, МАН зургаа,

Их-Уул сумд АН 15, МАН 12,

Нөмрөг сумд АН 12, МАН гурав,

Отгон сумд АН 15, МАН зургаа,

Сонгино сумд АН найм, МАН долоо,

Тосонцэнгэл сумд АН 24, МАН гурав,

Түдэвтэй сумд АН долоо, МАН долоо, нэг бие даагч,

Тэс сумд АН 13, МАН долоо нэг бие даагч,

Тэлмэн сумд АН 12, МАН 9,

Улиастай сумд АН 25, МАН зургаа,

Ургамал сумд АН 11, МАН дөрөв,

Цагаанхайрхан сумд АН 13, МАН хоёр,

Цагаанчулуут сумд АН 11, МАН дөрөв,

Шилүүстэй сумд АН 13, МАН хоёр,

Эрдэнэхайрхан сумд АН долоо, МАН тав, бие даагч гурав,

Яруу сумд АН 10, МАН таван нэр дэвшигч тус тус сонгогджээ.

Харин Цэцэн-Уул, Алдархаан, Сантмаргаз сум дээр дахин санал хураалт явагдсанаар санал хураалтын нэгдсэн дүн гарах юм. Ийнхүү дахин санал хураалтын тов удахгүй зарлагдах ажээ. Шинээр сонгогдсон төлөөлөгчидөө аймаг, сумын хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа сонгуулийн ерөнхий хороо болон олон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой. Харин орон нутгийн сонгуулийн дүн мэдээ аравдугаар сарын 26-ны лхагва гаригт эцсийн байдлаар тодорхой болох юм байна. 

Дашрамд аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгөхөөр нийт 1670 иргэн хүсэлтээ ирүүлсэнээс 1595 сонгогчийн саналыг авсан байна. Харин 75 иргэн бүртгүүлсэн хаягтаа байхгүй, иргэний үнэмлэхгүй, нас барсан, эмнэлэгт хүргэгдсэн зэрэг шалтгаанаар саналаа өгөөгүй байна. 117 санал тоолох хар машинаар болон гараар дахин нягтлан саналыг тоолжээ.

Энэ удаагийн сонгуулиар 923 хүн 442 мандатын төлөө өрсөлджээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ