Хятадад гангийн үйлдвэрлэлийг бууруулах зорилт 80 хувьтай биелжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-20 13:26:15

БЭЭЖИН. /Reuters/. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар, нүүрс болон гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах талаар энэ онд тавьсан зорилтын 80 гаруй хувь нь хэрэгжлээ гэж БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Гүйцэтгэлийн хяналт, зохицуулалтын товчооны дэд дарга Хуан Либинь мэдэгдэв.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс нүүрс болон гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өгсөөр байгаа билээ. Хятад дахь үйлдвэрлэлийн илүүдэл нь дэлхийн зах зээлийн үнийг хэлбэлзүүлж байна гэж өрсөлдөгчид нь буруушааж байгаа бол байгаль хамгаалагчид Хятад эрчим хүчний хаягдал, хорт утаа үүсгэж байна гэж үздэг.

1.13 тэрбум тонн гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал бүхий БНХАУ өнгөрсөн онд 803.8 сая тонн цэвэр ган үйлдвэрлэсэн тухай Дэлхийн Гангийн холбоо мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ