СЭЛЭНГЭ: Цагааннуур сумын Засаг даргыг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-04 11:40:18

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Цагааннуур сумын Засаг дарга Г.Цэндсүрэнд батламжийг нь гардуулан өглөө.

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 128 дугаар тогтоол, сумын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн тус батламжийг үйлджээ.

 

Цагааннуур нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлдэг, 53 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Монгол Улсын тариалангийн томоохон сумдын нэг.

 

Өнөөдөр Цагааннуур сум Оргих, Хуурч, Тийрэг гэсэн 3 багтай. 1352 өрх, 5147 хүн амтай, төсвийн болон хувийн хэвшлийн 118 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт аж ахуйн нэгжээс 32 аж ахуйн нэгж, 30 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.

 

Улаанбаатараас 400 км, аймгийн төвөөс 90 км, төмөр замын зангилаанаас 76 км зайд байрладаг сум юм.

  

Холбоотой мэдээ