Гукеш, Дин Лижэн нар амралтын өдрүүдэд дараалан хайнцлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСИНГАПУР, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /ТАСС/. Дэлхий аварга цолыг эзэмшиж буй Хятадын шатарчин Дин Лижэн, Энэтхэгийн залуу шатарчин Гукеш Доммаражу нарын дэлхийн аваргын титмийн төлөөх халз тоглолтын тав дахь өрөг бямба гарагт тэнцээгээр өндөрлөлөө.
Ингэснээр хоёр өрсөлдөгчийн онооны харьцаа 2,5:2,5 болж байна. Энэ удаад Гукеш
цагаанаар тоглож, хоёр их мастер франц хамгаалалтын гарааны хувилбарыг сонгосон
бөгөөд 40 дэх нүүдэл дээрээ хайнцжээ.
Мөн ням гарагт болсон
зургаа дахь өргийн тоглолтод Дин Лижэн цагаанаар нүүж, 46 дахь нүүдэл дээр дахин
хайнцсанаар онооны харьцаа 3:3 боллоо. Маргааш хоёр их мастер амрах бөгөөд
долоо дахь өргийн тоглолт 3-ны өдрийн 17 цагт эхэлнэ.