Алтайн уулс, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-11 09:08:19

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтайн уулархаг нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл цас орж шуурна.


Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 


Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.


Хөвсгөлийн уулсаар цас орж, шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулжээ.

Холбоотой мэдээ