Газын зурваст цэрэг байлгах ямар ч шаардлагагүй гэж огцорсон сайд мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /NHK/. Хэдхэн хоногийн өмнө огцорсон
Израилын Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант ямар ч шалтгаангүйгээр Газын
зурваст Израилын цэргийг байлгасаар байгаа Ерөнхий сайд Б.Нетаньяхуг
шүүмжилжээ.
Цэргийн ажиллагааны тухайд
Ерөнхий сайдтай санал бодол зөрөлдсөний улмаас огцорсон Галлант пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.
ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзах үеэрээ сайд асны хэлсэн үгийг Израилын зарим хэвлэлүүд эш татжээ. Тэрбээр мэдэгдэхдээ “гал зогсоосны хариуд барьцааны хүмүүсийг суллах тохиролцоог хийхэд саад болох шалтгаан огт байхгүй” гэсэн байна. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс Египеттэй хил залгаа Газын зурвасын өмнөд хэсэгт Израилын цэргийг байрлуулах ямар ч үндэслэл шалтгаан байхгүй гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Сүүлийн үед Нетаньяхугийн хатуу
байр суурийг шүүмжлэх нь ихэсч байгаа бөгөөд Галлантын хэлсэн үгс нь гал
зогсоох хэлэлцээр байгуулах гэсэн байр суурийг улам бэхжүүлж магадгүй юм.
Гэсэн хэдий ч Израилын цэргүүд
Газын зурвасын хойд хэсэгт довтолгоогоо эрчимжүүлсээр байна. Пүрэв гарагт Израилын
арми ХАМАС-ын цэргүүдийн байрлаж байсан дунд сургуулийн байр руу агаараас цохилт
өгчээ. Энэ үеэр энгийн номхон 10 хүн амиа алдсан тухай Палестины хэвлэлүүд
мэдээллээ.
Мөн Жабалия хотыг бөмбөгдөх үеэр
27 хүн, тэдний дотор хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн байна.
Одоогоор Израил ба ХАМАС-ын хооронд гал зогсоох
тухай хэлэлцээ мухардалд оржээ.