Хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлтээрээ жил бүр ухарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-04 14:33:59

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улс хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлтээрээ жил бүр ухарч байна.


Оxford insight –аас гаргасан судалгаагаар Монгол Улс 2019 онд 172 орноос 123-т эрэмбэлэгдсэн бол 2020 онд 93-т бичигдэж 30 байр урагшилж байв. Харамсалтай нь, 2020 оноос хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлтээрээ 10 байр ухраад байна. Тодруулбал,

2021 онд 160 орноос 103 дугаар байр

2022 онд 181 орноос 102 дугаар байр

2023 онд 193 орноос 109 дүгээр байранд эрэмбэлэгджээ.





Үүнд, өгөгдөл ба дэд бүтцийн шалгуур жил бүр буурч байгаа нь нөлөөлсөн байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамнаас “Төрийн их өгөгдөл, хиймэл оюун” үндэсний хэлэлцүүлгийг 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнтэй уялдуулан “Төрийн их өгөгдөл ба хиймэл оюун” үндэсний стратеги боловсруулж, батлуулахыг тус яам мэдээлэв. 



Холбоотой мэдээ