БАЯН-ӨЛГИЙ: Сургуулийн шинэ байрыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-04 11:54:54

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 940 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заал барьж ашиглалтад орууллаа.


Тус барилгын төсөвт өртөг нь 8.8 тэрбум төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг 2021 эхлүүлсэн. Гүйцэтгэгчээр "Турлиахт" компани ажиллаж товлосон хугацаанд ашиглалтад бэлэн болголоо. Өнгөрсөн сарын 28-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан байна.


Ийнхүү хичээлийн тохилог байр, спорт заалтай шинэ сургууль байгуулснаар Өлгий сумын 9, 10 дугаар багийн сурагчид гэртээ ойрхон газраас стандартын шаардлага хангасан орчинд суралцах боломж бүрдэж байна.  

Холбоотой мэдээ