Харрис, Трамп нар "эргэлзээтэй" муж улсуудад очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 3 /NHK/. Хоёрхон хоногийн
дараа болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Камала Харрис,
Дональд Трамп нар сонгуулийн дүн хаашаа ч эргэж магадгүй Баруун Төв нутгийн гол
муж улсуудад очиж, сонгогчдын дэмжлэгийг авахаар сүүлчийн удаа оролдлоо.
Дэд ерөнхийлөгч Харрис Висконсин муж улсын Жейнсвилл хот дахь үйлдвэрчний эвлэлийн ордонд үг хэлэхдээ “Трамп бол хөдөлмөрчин хүмүүсийн анд нөхөр биш, тэрбээр улстөрчийн бүхий л замналдаа үйлдвэрчний эвлэлийг түйвээж байсан” гэжээ. Харрис үйлдвэрчний эвлэлүүд ба ажилчдыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “21 дүгээр зуунд Хятад бус харин Америкийг ялуулахын тулд дотоодын аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулна” гэж амласан байна.
Харин түүний өрсөлдөгч Д.Трамп баасан
гарагт Мичиган муж улсад зочилж, Дирборн хотын кафед араб гаралтай
америкчуудтай уулзаж ярилцжээ. Тэрбээр ярихдаа “АНУ-ыг одоо удирдаж буй алиалагч
нар Ойрх Дорнодод энх тайвныг авчирч чадахгүй, үүнийг зөвхөн би хийж чадна” гэлээ.
Ардчилсан намаас нэр дэвшигч
К.Харрис, БНН-ын нэр дэвшигч Д.Трамп нар хаашаа ч холбирч магадгүй Висконсин, Мичиган
муж улсуудад эн тэнцүү өрсөлдөж байгаа юм. 2016 оны сонгуульд Трамп эдгээр муж
улсад ялалт байгуулсан бол 2020 онд Жо Байден “ялимгүй цөөн саналаар”
илүүрхжээ.
Хоёр нэр дэвшигч одоогоор саналаа
урьдчилж өгөөгүй байгаа дэмжигчиддээ хандан санал хураалтад заавал оролцохыг
уриалсан байна.