Их хэмжээний цас орсны улмаас зам хаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Толбо сумын Дөрөө нуур нутагт их хэмжээний цас орсоноор оторт яваа малчдад хүрэх зам хаагдсан байна.
Тус багийн малчин Х.Хурмет Толбо, Дэлүүн, Булган сумын малчдын ажил амьдралтай танилцаж яваа УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХАА-н дэд сайд Ж.Сауле нарт мэдэгдэхдээ, -Манай нутагт цас жил жилийнхээс эрт орж байгаа нь энэ. Уулын хяраар оторт яваа хүүхэддээ хүрэх боломжгүй боллоо. Сумын захиргаанаас туслалцаа үзүүлж байгаа хэрнээ мал эмнэлгийн зүгээс хангалттай үйлчилгээ хийхгүй байна. Мал янз бүрийн өвчнөөр хорогдсонд малын эмч нар санаа тавихгүй байна. Зун ногоо сайн ургаагүй энэ нутагт бусад аймаг, сумын мал оторлосон. Өвс бэлтгэсэн ч бор хомоол бэлтгэж амжсангүй гэв.
Дэд сайд Ж.Сауле сумын мал эмнэлгийн пургон машиныг үүргийнх нь дагуу ажиллуулахыг тус сумын холбогдох хүмүүсээс шаардлаа.
Ш.Айзаря