Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-16 13:07:10

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


Хүндэт зочдыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авав.


Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийх юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ.


 

 

 

Холбоотой мэдээ