ХОВД: Нутгийн 20 орчим хувьд өвөлжилт, хаваржилт хэвийн байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-15 19:34:30

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. 


Харин нутгийн 41.2 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ. Мөн нутгийн 39 хувьд бэлчээрийн даац 3-аас дээш буюу олон дахин хэтэрсэн байна. 


Ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, тачир сийрэг, сумдын малын тоо их байгаа нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болжээ.  


Иймээс бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Мянгад, Дөргөн, Буянт сумын малчид хил залгаа аймаг, сумдын нутаг руу отор нүүдэл хийх, өвс, тэжээл нөөцлөх, малын тоог бууруулах шаардлагатай. Мөн Дөргөн сумын малчид Завхан аймгийн хил залгаа сум руу, Мөст сумын малчид Алтай, Үенч сум руу отор нүүдлээр явах боломжтой ба эртнээс малаа зарж эдийн засгийн эргэлтэд оруулан өвс, тэжээл худалдан авах, татан байршуулах ажлыг зохион байгуулахыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө. 

Холбоотой мэдээ