ДОРНОГОВЬ: Н.Буяннэмэх: Дэлгэрэхийн улаан омгийн ямааг сурталчлан таниулах ажлыг аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн
салбарын нэгэн брэнд бүтээгдэхүүн бол “Дэлгэрэхийн улаан ямаа" юм. Улаан ямааг хэрхэн өсгөж үржүүлэн, ашиг шимийг нь авч байгаа талаар Дорноговь
аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГ-ын Мал аж ахуйн менежмент, бүртгэл мэдээлэл
хариуцсан мэргэжилтэн Насанжаргалын Буяннэмэхээс тодрууллаа.
-Дэлгэрэхийн
улаан ямааг хэрхэн өсгөн үржүүлж байгаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэх үү?
-Аймаг, сумын ЗДТГ-аас хөдөө аж ахуйн салбарт брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилтын хүрээнд Мал аж ахуй, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа.
Малын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд үржүүлж буй ноолуурын чиглэлийн "Дэлгэрэхийн улаан ямаа"-г омог болгох судалгааны ажлыг аймгийн ЗДТГ, ХХААГ, Дэлгэрэх сумын ЗДТГ, Мал аж ахуй, Эрдэм шинжилгээний хүрээлэн /МААЭШХ/-тэй хамтран 2010 оноос эхэлж судалгаа шинжилгээ хийсний үр дүнд 2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн бие даасан омгоор батлуулсан. Дэлгэрэхийн улаан ямаа нь тал хээр, хуурай хээрийн бүсийн Дэлгэрэх суманд голлон зэргэлдээх Өргөн, Алтанширээ суманд тархаж ноолуурын чиглэлээр сонгон үржүүлж байна.
Одоогийн байдлаар Дэлгэрэх суманд улаан ямааг маллаж буй 25 суурь өрхөд 12000 гаруй Дэлгэрэх улаан омгийн ямаа бий. Цаашид ямааны цөм сүрэг 40000 хүртэл тоо толгойд хүрвэл үүлдрээр баталгаажуулах боломжтой. Өнгөрсөн өвлийн зудын гамшигт нийт ямаан сүргийнхээ 60-аас дээш хувийг хорогдуулсан. Одоогийн байдлаар 27733 толгой ямаа үлдсэний 80 хувь нь Дэлгэрэхийн улаан ямаа юм.
-Улаан ямааны ноолуурын чанарын тухайд?
-Дэлгэрэх улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд таваарлаг ашиг шим, дасан зохицох чадвар жирийн ямааныхаас илүү юм.
Үүний нэг жишээ нь "Говь" ХХК улаан ямааны ноолуурын чанарыг судалж, 2016 онд тус сумаас
таван тонн ноолуур худалдан авч байсан.
-Ирэх жил “Говь” ХХК-тай хамтарч ажиллах уу?
-Бид улаан ямааныхаа ноолуурын дээжийг авч “Говь” ХХК-тай хамтран ажиллах талаар саналаа тавина. Энэ жил улаан ямаанаас зургаан тонн орчим ноолуур авах байх.
-Улаан ямааг зах зээлд борлуулах, ашиг шимийг нь хүртэх ажил ямар түвшинд байна?
Мөн сумын Засаг даргын бодлогын хүрээнд
ирэх хавар, ямаан сүрэгт ангилалт явуулж, өсвөр болон хээлтүүлэгчийн шилэн
сонголтыг хийж, хээлтүүлэгчийг тусгай суурилан мэргэжилтний хяналтад
авч, түрээсийн журмыг хэрэгжүүлэн ажиллана.